Засаг дарга

Зохиогчийн эрхийн гэрчилгээ гардан авлаа

Манай ПТК-ийн Монгол улсын гавъяат, Зөвлөх багш С. Орсоо, Мульт медиа хариуцсан мэргэжилтэн М. Сандагсүрэн, багш Б. Очирсүрэн нарын хамтран хийсэн Бүтээлийн нэр “Гидро экскаваторын цахим хичээл”, Бүтээлийн төрөл “Электрон хичээл” боловсрууллаа. Тус бүтээл өмчлөх эрхийг  Говьсүмбэр ПТК -н нэр дээр бүртгүүлэн Монгол улсын зохиогчийн эрхийн 6586 тоот гэрчилгээг сургуулийн хамт олондоо шинийн 5-ны билэгт сайн өдөр гардууллаа.

Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд МСҮТ, ПТК-ийн ХММ-ийн операторч бэлтгэх мэргэжлийн сургалтад хандивласан ХММ-ийн 7 төрлийн самиляторын программ хангамжийн эрх 2016 онд дуусгавар болно. Тус программ хангамжийг нийлүүлэгч компани 1 ш самиляторын программыг шинэчлэл (update) хийхэд 15000 (арван таван мянга) ам.долларын хөрөнгө шаардлагатай тухай мэдэгдсэн.

Манай ПТК-ийн багш нарын хийсэн энэхүү электрон хичээл нь дээрх санхүүгийн хүндрэлийг хямд төсөр үнээр шийдвэрлэхээс гадна энгийн компьютер ашиглан самилятор загварын дуураймал сургалтын орчинг бүрдүүлж өгч байгаагаарай давуу талтай юм.

Цааш унших…

DSC_7057

Мэргэжлийн ажилтан ба оюутан цэрэг хөтөлбөр

Батлан хамгаалахын сайд Ц. Цолмон, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П. Жаргалан тэргүүтэй төлөөлөгчид манай сургууль дээр ирлээ.

Төлөөлөгчид Политехник коллеж, МСҮТ-д суралцагчдыг “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамруулах сургалтын орчин, цэрэгжилтийн сургалтыг зохион байгуулах дэд бүтэц, нөхцөл байдлын бүрдэлт, зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга, УУЖС-ПТК-ийн удирдах зөвлөлийн дарга, бэлтгэл хошууч Л. Одсэр, Цэргийн  хэлтсийн дарга, дэд хурандаа Н. Бат-Эрдэнэ нар ПТК дээр “Оюутан цэрэг хөтөлбөр”-г  орон нутгийн засаг захиргаа, цэргийн хэлтэс дэмжин хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй Батлан хамгаалахын сайд Ц. Цолмонд уламжиллаа.

ПТК-ийн захирал, бэлтгэл ахмад Г. Энхбат хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Цааш унших…

Багш, ажилтан нарт олгосон тэтгэмж 2014 он

Download (XLSX, 15KB)

Багш, ажилтны нийгмийн хамгааллын баталгааг хангах, ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр олгосон тэтгэмж:

  • Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн заалтаар хөдөө орон нутагт тасралтгүй ажиллах, тэтгэвэрт гарахад олгогддог тэтгэмж;
  • Ар гэрийн гачигдал, хүндээр өвчилсөн, ээлжийн амралтаараа орон нутаг явж амарсан, шинээр хүүхэд төрүүлсэн үед олгогдох тэтгэмж;
  • Шинээр гэр бүл болох, ажлаас халагдсаны тэтгэмж;
  • Бусад тэтгэмж.

Цааш унших…

Хяналт-шинжилгээ, үр дүнгийн гэрээний биелэлтийн явц

ПТК, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд энэхүү шалгуур үзүүлэлт, аргачлaлыг мөрдөн сургуулийн дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үйл ажиллагааг үнэлэх,   байгууллагын үйл ажиллагааны ололт, дутагдлыг илрүүлэх, тэдгээрийг хугацаа алдалгүй засах, сайжруулах зорилготой хөндлөнгийн үнэлгээг хийлээ.

Мөн Хөдөлмөрийн сайдтай 2014-2015 оны хичээлийн жилд байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг 2014 оны 12-р сарын байдлаар хамт олондоо танилцууллаа.

Цааш унших…

049

Төсвийн нэмэлт дансны мэдээлэл

ПТК-ийн багш, ажилчдын хурлаар 2014 онд улсын төсвөөс гадна төвлөрүүлсэн төсвийн нэмэлт дансны орлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Зураг, файлыг хавсаргав.

Цааш унших…

20150212_173432

Дэлхийн стандарт нийцсэн ХАБЭА хувцас үйлдвэрлэнэ

Уул уурхайн жишиг сургууль-политехник коллеж, Говьсүмбэр аймгийн ХАҮТ, Шивээ-Овоо ХК-тай хамтран ПТК-ийн дэргэдэх “Бизнес инкубаци төв”-ийг түшиглэн Шивээ-Говь суманд дэлхийн стандартад нийцсэн хөдөлмөр хамгааллын хувцасны оёдлын цех байгуулах бизнес төлөвлөгөөг боловсруулж байна. Тус үйл ажиллагаанд Голланд-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол улсад ажиллаж байгаа хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэлээр мэргэшсэн зөвлөх Fred kesseler ажиллаж байна.

Цааш унших…

Эргэн дурсахуй Караoке тэмцээн

Говьсүмбэр аймгийн боловсролын байгууллагуудын дунд “Эргэн дурсахуй” Кара-Оке тэмцээнийг ПТК-ийн спорт-урлагийн зааланд зохион байгууллаа. Тус тэмцээнд ерөнхий боловсролын 5-р лаборатори сургууль 1-р байр, Уул уурхайн жишиг сургууль-политехник коллеж 2-р байр, “Буян” цэцэрлэг 3-р байрын шагналыг тус тус гардан авлаа.

Шилдэг баг, дуучдын зураг

Цааш унших…

Үйлдвэрийн техникчийн сургагч багш

Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Уул уурхайн салбар дахь нийгмийн түншлэлийг хөгжүүлэх” төслийн хүрээнд ПТК-д нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжид дээр сургалт зохион байгуулах багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх, нэмэлт ур чадвар олгох сургалт явагдаж байна.

Цааш унших…

ПТК-ийн 2015 оны төсөв

Download (XLSX, 22KB)

Уул уурхайн жишиг сургууль-Говьсүмбэр ПК-ийн 2015 оны төсөв, төсвийн сар, улирлын хуваарь батлагдан ирлээ. 2015 оны төсвийг өмнөх онтой харьцуулахад 30 хувийн бууралтай байна.