ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН АЖИЛТНЫ ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ АЖЛЫН УДИРДАМЖ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  БАТЛАВ

ЗАХИРАЛ                                   Г.ЭНХБАТ

     20…. оны…….сарын…….. өдөр

 

ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН АЖИЛТНЫ ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ АЖЛЫН УДИРДАМЖ

 

2015.04.24                                                                                                                                                                                                 Чойр

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 1.1. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулиар хүлээсэн үүрэг, ажилтны ажлын байранд тавигдах шаардлагын хэрэгжилтийг бүрэн хангуулах, ажилтны мэргэжил, ур чадварын хөгжлийг тодорхойлох, үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд энэүү үйл ажиллагааны удирдамж оршино.

1.2. Ажилтнуудын бүтээлч үйл ажиллагаа, сургууль, олон нийтийн үйлчилгээний ажлыг үнэлж дүгнэхэд энэ удирдамжийг баримтлана.

1.3. Политехник коллежийн ажилтны ажлыг 3 жил тутамд 1 удаа аттестатчилж байх бөгөөд энэ нь ажилтныг хөгжүүлэх, тэдний албан тушаалын зэрэглэл өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг сунгах, ажлын үр дүнгээр цалинжуулах шагнал урамшуулалд дэвшүүлэх зэрэгт гол шалгуур үзүүлэлт болно.

 

Хоёр. Политехник коллежийн ажилтны хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэнд үнэлгээ өгөх үйл ажиллагааны зарчим, агуулга

2.1. Ажилтны хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд  үнэлгээ өгөх үйл ажиллагааг сургуулийн Захирлын тушаалаар байгуулсан ажлын хэсэг нь удирдамжийн дагуу зохион байгуулна.

2.2. Ажлын хэсэг нь 7 хүртэл гишүүнтэй байх ба   бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн хэлтсээс холбогдох албан тушаалтныг  оролцуулна.

2.3. Ажилтны хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх үйл ажиллагаа нь шударга,  ил тод, нээлттэй бодитой байна.

2.4 Ажилтны хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх үйл ажиллагааны эхлэх, дуусах хугацааг үйл ажиллагаа эхлэхээс хуанлын 30 хоногийн өмнө албан ёсоор мэдэгдэж зарласан байна.

2.5 Байгууллагын удирдлага нь энэхүү ажлын бэлтгэл \шаардагдах санхүүжилт, холбогдох мэдээ мэдээлэл\-ийг бүрэн хангаж ажлын хэсэгтэй хамтран ажиллана.

2.6  Ажилтны хийж гүйцэтгэсэн ажлыг онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, үндсэн үйл ажиллагаа, хувь хүний хөгжил гэсэн 3 чиглэлээр үнэлнэ.

2.7 Ажлын хэсэг нь шалгалтын тестийн сан бүрдүүлж, шалгалт авах үедээ тестээ сонгон баталгаажуулж зохион байгуулна.

2.8.  Ажилтан бүр ажлын тайлагналын хавтас үүсгэх бөгөөд уг хавтастай ажлын хэсэг нэг бүрчилэн танилцна.

Гурав. Ажилтны хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэнд хийх үнэлгээний аргачлал

3.1 Ажилтан нар сүүлийн 3 жил, 3 жил хүрээгүй бол ажилд орсоноос хойш хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа шалгуур үзүүлэлтийн дагуу бичиж, нотлох баримтаа хавсарган өөрийн үнэлгээгээ хийнэ.

3.2 Ажилтны ажлыг үнэлэхдээ хамт олон удирдлага оюутан суралцагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг оролцуулна.

3.3. Аттестатчилалын  ажлын хэсэг нь ажилтны ёс зүй, харилцааны ур чадвар гэсэн чиглэлээр авах санал асуулгыг бэлтгэж 60-аас доошгүй харилцагчдаас нэргүй судалгаа авах, дүнг нэгтгэх, үнэлэх ажлыг зохион байгуулна.

3.4 Албадын дарга нар нь ажилтны ажлын тайлан, өөрийн үнэлгээтэй нь танилцаж, шалгуур үзүүлэлт бүрийн биелэлтийг нотолгоонд тулгуурлан үнэлж, дүнг хамт олны хурлаар хэлэлцүүлнэ.

3.5 Ажлын хэсгийн ахлагч нь ажилтан нарын үнэлгээний дүнг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулна.

 

3.6. Шалгуур үзүүлэлтийн дундаж оноо

А үнэлгээ  маш сайн                   90-100

В Сайн                                           80-89

С үнэлгээ      хангалттай                70-79

D үнэлгээ      дутагдалтай            60-69

F үнэлгээ хангалтгүй 50-иас доош

 

3.7 Ажлын хэсэг нь үнэлгээний нэгтгэлийн хуудсыг ажилтан бүрээр хөтөлж шалгуулагчдад танилцуулан хүлээн зөвшөөрсний дараа баталгаажуулна.

3.8 Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр удаан хугацаагаар өвчилсөн, жирэмсний болон амаржсны амралт, хүүхэд асрах чөлөөтэй, гачигдлын улмаас захиргааны чөлөөтэй, 3-аас дээш сарын хугацаагаар томилолтоор ажиллаж байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас аттестатчилалд хамрагдаж чадаагүй тохиолдолд өмнөх жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээний дүнг нэг жилийн дотор хүчинтэйд тооцно. Дээрх үзүүлэлтээс бусад шалтгааны улмаас заасан хугацаанд үнэлгээнд хамрагдаагүй ажилтны ажлыг “хангалтгүй” гэж үнэлнэ.

3.9 Ажилтны хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд “Дутагдалтай” үнэлгээ авсан тохиолдолд ажил сайжруулах 3 сарын хугацаатай үүрэг чиглэл өгч дахин үнэлнэ. “Хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг цулах хүртэл арга хэмжээ авч хариуцлага тооцно.

3.10 Үнэлгээний нэгдсэн тайлан болон ажилтан бүрийн үнэлгээний мэдээг Хөдөлмөрийн яаманд хүргүүлнэ.

     АТТЕСТАТЧИЛАЛЫН АЖЛЫН ХЭСЭГ

 

………………………………. ПТК-ийн ……………………………ажилтан………………………….. Овогтой …………………………………………-ийн үнэлгээний хуудас

  1. Ажилтны ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж дор дурдсан дундаж оноогоор үнэлэв.

 

Гэрээний үзүүлэлт Өгвөл зохих оноо Өөрийн үнэлгээ Албаны даргын үнэлгээ Ажлын хэсгийн дундаж оноо
1 2 3 4 5
Онолын мэдлэгийн болон мэргэжлийн ур чадварын шалгалт  50      
Үндсэн үйл ажиллагаа  30      
Хувь хүний хөжил  20      
 Нийт оноо   100      

 

  1. Ажлын хэсгийн өгсөн дундаж оноогоор өгсөн үнэлгээгээ \ гэж тэмдэглэнэ.

 

МАШ САЙН           САЙН ХАНГАЛТТАЙ ДУТАГДАЛТАЙ  ХАНГАЛТГҮЙ 

 

  1. Ажлын хэсгийн гишүүдийн тэмдэглэл
    • Үнэлгээг зөвшөөрөх \эс зөвшөөрөх\ үндэслэл:

 

……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………..

 

  1. Үнэлгээний баталгаажуулалт
    • Сургуулийн Захирал ………………………………………………\………………………………………………….\ 
    • Ажлын хэсгийн гишүүд:          

Сургалтын албаны дарга                                   Л.Ганчимэг

ХАБЭА менежер                                                 Б.Туяа

Хүний нөөцийн ажилтан                                     Д.Мөнгөнжигүүр

Багш нарын зөвлөлийн дарга                            Б.Мэндбаяр

Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн                Энхжаргал

 

ТАЙЛАНГИЙН ХАВТАСТ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

 

  1. Албан тушаал ажлын байрны баталгаажсан тодорхойлолт
  2. Төрийн албан хаагчийн анкет (Маягт №-1)
  3. Нэмэгдэл хуудас (Маягт №-2)
  4. Хувь хүний намтар (Хувь хүний намтар бичих санамж)-ийг ашиглан А4 цаасан дээр зүүн талаасаа 3,5 см-ийн зайтай бичнэ.
  5. Бүтээлийн жагсаалт. (Маягт-6)
  6. Ажил байдлын тодорхойлолт (Ажилтны шууд удирдлага бичиж ажил олгогч баталгаажуулна)
  7. Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж байсан бол тэнцсэнийг нотлох баримт бичиг
  8. Төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан бол тангараг өргөсөн хуудас
  9. Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ (Үнэмлэх сертификат)-ний хуулбарыг үндсэн эхээс нь хийж нотариатаар гэрчлүүлсэн байна.
  10. Хууль тогтоомжоор баталгаажсан бусад материал. Үүнд: Хуульд заасан нөхцөл, болзлын дагуу тухайн ажилтны эрүүл мэндийн болон бусад байдлын талаар холбогдлх байгууллага албан тушаалтнаас тодорхойлолт авч хувийн хэрэгт хавсаргана.
  11. Биеийн зураг: Анкетад нааснаас гадна 4х6 см-ийн хэмжээний 2 хувь зургийг хувийн хэрэгт хадгална.
  12. Албан хаагчийн танилцуулга /Сонгон шалгаруулалтаар орж тэнцсэн/ Маягт-4 дагуу
  13. Албан тушаалын карт Маягт-3 дагуу
  14. Анх ажилд томилогдсон тушаалын хуулбар Албан тушаалд шилжүүлэн томилсон тушаалын хуулбар
  15. Шалгуур үзүүлэлтийн хүрээнд бичсэн ажлын дэлгэрэнгүй тайлан
  16. Ажлын гүйцэтгэлийг нотлох баримтууд

АЖИЛТНЫ ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭН ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ НЭГДСЭН ДҮН

            Овог               Нэр Онолын мэдлэгийн болон мэргэжлийн ур чадварын шалгалт \50 оноо\ Үндсэн үйл ажиллагаа\30 оноо\ Хувь хүний хөгжил \20 оноо\ Нийт оноо 100
1 Ганболд Нямхатан НТОНХА-ны дарга
2 Сүхбат Октябрь Дотуур байрны багш
3 Цэрэндорж Мягмарсүрэн Сургалтын менежер
4 Батсуурь Золзаяа Номын санч
5 Дашдулам Гэрэлцэцэг Нийгмийн ажилтан
6 Дэрмэд Мөнхцэцэг Бэлтгэгч
7 Ганбат Удвал Ахлах тогооч
8 Хэнмэдхэв Энх-Амгалан ОХХ-ны багш
9 Нэмэхбаяр Амгалан Үйлчлэгч
10 Жасрай Эрдэнэчимэг Угаагч
11 Эрдэнэчулуун Банзрагч ММВДХ мэргэжилтэн
12 Балдандорж Тогтохбаяр Жижүүр
13 Пүрэв Мөнхцоож ЗААА-ны дарга
14 Чимэдцэрэн Нарангэрэл Тооцооны нягтлан бодогч
15 Мягмарбаатар Чулуунцэцэг Ерөнхий нягтлан бодогч
16 Очирбат Оюунчимэг Нярав
17 Батзаяа ММАХ мэргэжилтэн
18 Сүрэнжав Амаржаргал Нярав
19 Лувсандорж Сарангуа Нярав
20 Батжаргал Оюунбаатар Жолооч
21 Отгончимэг Амарсанаа Сантехникийн слесарь
22 Батнасан Батжавхлан Харуул
23 Дуламсүрэн Батсуурь Харуул
24 Лувсандорж Түмэнжаргал Харуул
25 Ойдов Одбаяр Үйлчлэгч
26 Бадамдаржаа Мөнхөө Үйлчлэгч
27 Мөнхзаяа Сандагсүрэн ММСХ мэргэжилтэн
28 Дашпунцаг Өнөржаргал ХШҮДА мэргэжилтэн
29 Хүрэлбаатар Анхсүрэн Нарийн бичиг, архивч
30 Сүхбаатар  Ганганнавч ОХХ-ны багш
31 Дугар Дашдулам ОХХны багш
32  Нямсүрэн Цэнд-Аюуш МЧБО мэргэжилтэн
33  Чулуунхүү  Эрхэмбаяр Засал чимэглэл, мужаан
34 Дашням Цолмон Соёл урлаг, студи хариуцсан ажилтан
35 Чойжид Баярмаа Туслах тогооч
36 Ичинхорлоо Ягаанцэцэг Үйлчлэгч
37 Норсон Өлзиймаа Харуул

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

maxresdefault

Робокон 2015 тэмцээнд оролцож байгаа “Электрон жаал” багийн эхний тойргийн дараах мэдээ

2015 оны 4-р сарын 04-нд “Робокон-2015” тэмцээний техникийн зөвлөгөөн, багуудын шодолт болж МУГБ С.Орсоо оролцож тэмцээний нарийн дүрмүүдийг ирүүлсэн. “Робокон 2015 – Робоминтон” тэмцээнийн хуваарь 04 сарын 11, 18, 25 ба 05 сарын 02 өдрүүдэд тус тус зохиогдоно. Манай “Электрон жаал”  багийнхан Дэлхийн зөн олон улсын байгууллагын тусламжаар 4сарын10ны өглөө Улаанбаатар хотруу багийн гишүүд болон тэмцээнд оролцох Робот, багаж хэрэгслийг тээвэрлүүлэн хүргүүлж ДЗОУБ-ын тусламжаар тэмцээнд бэлдэх, багийн гишүүд байрлах байранд ирсэн байна.

Тэмцээнд Монголын их дээд сургуулиуд болон Говьсүмбэр аймгийн нийлсэн 11 баг тамирчид энэ удаагийн тэмцээнд өрсөлдөж байна.  Тоглолт нь тойргийн зарчимаар нийт 4 өдрийн 110 тоглолт зохиогдохоос нэг баг 20 тоглолт хийх юм.

Оролцож буй багууд:

  1. МУИС Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургууль “Монгол Робот”
  2. МУИС Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
  3. МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
  4. ШУТИС-ийн Механик тээврийн сургууль “ТАНАН”
  5. ШУТИС-ийн Механик тээврийн сургууль
  6. ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль “ТЕЛЕКОМ МОНГОЛИЯ-1”
  7. ШУТИС-ийн Мэдээлэл холбооны Технологийн сургууль “ТЕЛЕКОМ МОНГОЛИЯ-2”
  8. ШУТИС-ийн Үйлдвэрлэл Технологийн сургууль
  9. Үндэсний техникийн дээд сургууль
  10. Улаанбаатар их сургууль “ОМЕГА”
  11. Говьсүмбэр аймгийн Политехник коллеж ЭЛЕКТРОН ЖААЛ /11 дугаартай баг/

“Электрон жаал” баг 04 сарын 10-нд эхний тоглолтоо хийсэн.

Тоглолт:                       

  ТОГЛОЛТ 1 ТОГЛОЛТ 2 ТОГЛОЛТ 3 ТОГЛОЛТ 4 ТОГЛОЛТ 5
Багууд МУИС-2 Э-ЖААЛ МУИС-1 Э-ЖААЛ Үндэсний дээд сургууль Э-ЖААЛ Э-ЖААЛ МУИС-3 Э-Жаал ШУТИС
Оноо 2 5 5 1 2 6 4 3 8 6

 maxresdefault0302 11157186_10202850497383034_2143215425_o11171408_10202850497703042_688487324_o11179855_10202850496263006_1113312546_o11179865_10202850535663991_1413477606_o11180466_10202850535543988_201993646_o11183030_10202850497343033_665397797_o6516813213

DSC_8836

Политехник коллежийн “Оюутан цэрэг” хөтөлбөр амжилттай эхэллээ

Уул уурхайн жишиг сургууль, Политехник коллежийн оюутан залууст цэргийн албаа хаах сайхан боломжийг Засаг дарга Л.Одсэр, ЗДТГ-ын дарга Б.Батдэлгэр, Коллежийн захирал Г.Энхбат, Цэргийн штабын дарга С.Бат-Эрдэнэ нар богино хугацаанд шаргуу хөөцөлдсөний үр дүнд өнөөдөр биелэлээ оллоо.  Зөвхөн УБ дахь их дээд сургуулиудын оюутнуудыг хамруулж байсан бол анх удаагаа хөдөөд, Политехник Коллежийн оюутнуудыг хамруулахаар болж буй нь энэ юм. Хичээл, сургалтад нь садаа болохгүйгээр 6-8-р сард хоёр сар тусгай сургалтын орчинд, вакумжуулсан нөхцөлд бэлтгэл сургууль, хичээл, дадлагаа хийгээд цэргийн албаа хаачихна. Ямар нэг дүйцүүлэлт, төлбөр энэ тэр гэхгүй. Харин мэдээж эрүүл мэндээр сайн байх учиртай. Аймгийн Политехник коллежийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхны оюутнуудад зориулсан нээлтийн үйл ажиллагаа энэ өдөр боллоо. БХЯ-ны Газрын дарга нар, БХИС-ийн багш, докторууд ирж оюутан цэрэг болох залуучуудад сургамж зөвлөгөө өгч, тус сургуулийн анги танхим, лаборатори, техник тоног төхөөрөмжүүдтэй танилцав.

DSC_883611145277_604133356389308_8028560776940355736_o1911177_604134179722559_341889522934372450_o 10981989_604134233055887_3371682381246885352_o 11130097_604133213055989_6042787977401646979_o 11133912_604133209722656_4032828358760553525_o  DSC_8837 DSC_8842 DSC_8865

11130359_10153222983320320_1141270888913456832_o

“Mining Mongolia-2015″ ОУ-ын уул уурхайн нэгдсэн арга хэмжээнд оролцлоо

“Mining Mongolia-2015″ ОУ-ын уул уурхайн нэгдсэн арга хэмжээнд гадаад, дотоодын 150 аж ахуйн нэгж оролцож байна. Манай сургууль тус үзэсгэлэнд төгсөгчдөө ажилд зуучлах, нийгмийн түншлэл хөгжүүлэх зорилготой. Мөн үзэсгэлэнг үзэж буй хүмүүсиййн дунд ХММ-н оператор, автомашины цахилгааны мэргэжлийн хүрээнд ур чадварын тэмцээн зохион байгуулах юм.

11130359_10153222983320320_1141270888913456832_o 11075151_10153222999985320_1059891420857522995_o 10550142_10153222980055320_4455698370839347969_o