10608639_10153339983220320_8991045132897744085_o

АНУ-ын элчин сайд, Мянганы Сорилтын Сангийн Ерөнхийлөгч, МСС-ийн Дэд ерөнхийлөгч нар төслийн үр дүнтэй танилцав.

АНУ-ын элчин сайд хатагтай Piper Anne Wind Campbell, Мянганы Сорилтын Сангийн Ерөнхийлөгч хатагтай Dana J.Hyde, Дэд ерөнхийлөгч хатагтай Faterna Z.Sumar тэргүүтэй төслийн багийн төлөөлөгч нар 5-р сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймагт хэрэгжүүлсэн МБС-ын төслийн үр дүнтэй танилцав. Тус төслийн хүрээнд байгуулагдсан Уул уурхайн жишиг сургууль, Говьсүмбэр Политехник коллежийн техникийн лаборатори, дадлагын газар, техник хэрэгслэл, тоног төхөөрөмжийн ашиглалт болон төслийн үйл ажиллагааны үр дүнд бүрдсэн чадварлаг багш нарын сургалтын үйл ажиллагааны хүрээнд суралцагчдад эзэмшүүлж байгаа мэргэжлийн ур чадварыг өндөрөөр үнэллээ.
Энэ өдөртэй давхацан нэг сайхан мэдээ нь УИХ-ын даргын нэрэмжит улсын “Мини робот”-ын тэмцээнд 60 их дээд сургуулиас цагаан зураас мэдрэгч роботын төрөлд 1-р байр , шулуун замын роботын төрөлд 2, 3-р байр эзэлсэн бахдам амжилт үзүүллээ. Энэ нь тус төслийн үр дүнг илтгэн харуулсан сайхан шалгуур үзүүлэлт боллоо.

10608639_10153339983220320_8991045132897744085_o 11042687_10153339980845320_856880525689997394_o 11212693_10153339981795320_5236471239048554121_o 11312633_10153339982300320_7551436373163105530_o 11312812_10153339980200320_7928544360005951554_o

10005853_10153320787020320_3288744183131012913_o

“ОЮУТАН ЦЭРЭГ” хөтөлбөрийн эхний сургалтын үр дүнг шалгаж дүгнэлээ.

Хөдөлмөрийн харилцаа, хүн чанарыг төлөвшүүлэх “ОЮУТАН ЦЭРЭГ” хөтөлбөрийн эхний сургалтын үр дүнг шалгаж дүгнэлээ. Манай оюутанууд цэрэг шиг байлаа.

10005853_10153320787020320_3288744183131012913_o 10608539_10153320787910320_8180642317668825585_o 11122323_10153320787665320_211194664984370957_o 11147150_10153320788290320_4039686134214264041_o

11206503_10153314441880320_6971867790693086346_o

ПТК-ийн дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн ээлжит хурал

ПТК-ийн дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн ээлжит хурал болж байна. Тус хурлаар үйлдвэрийн дадлага зохион байгуулах. 2015 оны элсэлтийн ерөнхий төлөвлөгөө, төгсөгчдийг ажлын байртай болгох асуудлыг хэлэлцэж байна.

11203625_10153314449795320_1059260334601179166_o 11206503_10153314441880320_6971867790693086346_o 11270320_10153314450180320_2380756262554802395_o

11134046_618860641583246_1598727189678576809_o

СПОРТЫН БАГА НААДМЫН ТЭРГҮҮН БАЙРТ ШАЛГАРЛАА.

ӨНӨӨДӨР:2015.05.11.
Хоёр дахь удаагаа зохиогдсон Говьсүмбэр аймгийн СПОРТЫН БАГА НААДМЫН нэгдсэн дүн гарлаа. 246 оноогоор цагдаагийн хурандаа Ц.Баярсайхан даргатай аймгийн Цагдаагийн хэлтэс энэ жилийн 3-р байрт шалгарав. Харин хоёрдугаар байрт үзэгчдийн тааврыг эвдэн туйлын чимээ, шуугиангүй явсаар М.Болорчулуун даргатай Төмөр замын Холбоо, Сэлгээний Солилцох хэсгийн нэгдсэн баг нэгхэн онооны илүүгээр 247 оноогоор шалгарлаа. ТЭРГҮҮН байрыг эдгээрээс 40 гаруй онооны илүү буюу нийтдээ 288 оноо цуглуулж чадсан Г.Энхбат захиралтай Говьсүмбэр аймгийн УУЛ УУРХАЙН ЖИШИГ СУРГУУЛЬ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ бусдаасаа илт давуугаар шалгарч аваргын цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Спортлог-Оюунлаг-Хүчирхэг-Эвсэг Уул уурхайн жишиг сургууль-Политехник коллеж хамт олондоо эрүүл энх, аз жаргал хүсье.

11036601_618868188249158_7973432183777896357_o 11129749_409878645871447_1731269739213393820_o 11134046_618860641583246_1598727189678576809_o 11203618_618860734916570_6266519100007792164_o

11159890_10153292889350320_262547197298951360_o

Урлагийн IV их наадамд оролцож байна.

ПТК, МСҮТ-үүдийн урлагийн IV их наадмын нээлтийн үйл ажиллагаа болж байна. Тус арга хэмжээнд манай ПТК-н 33 оюутан. багш нар оролцож байна.

11159890_10153292889350320_262547197298951360_o 11169514_10153292873285320_7912872428854842450_o