maxresdefault

Робокон 2015 тэмцээнд оролцож байгаа “Электрон жаал” багийн эхний тойргийн дараах мэдээ

2015 оны 4-р сарын 04-нд “Робокон-2015” тэмцээний техникийн зөвлөгөөн, багуудын шодолт болж МУГБ С.Орсоо оролцож тэмцээний нарийн дүрмүүдийг ирүүлсэн. “Робокон 2015 – Робоминтон” тэмцээнийн хуваарь 04 сарын 11, 18, 25 ба 05 сарын 02 өдрүүдэд тус тус зохиогдоно. Манай “Электрон жаал”  багийнхан Дэлхийн зөн олон улсын байгууллагын тусламжаар 4сарын10ны өглөө Улаанбаатар хотруу багийн гишүүд болон тэмцээнд оролцох Робот, багаж хэрэгслийг тээвэрлүүлэн хүргүүлж ДЗОУБ-ын тусламжаар тэмцээнд бэлдэх, багийн гишүүд байрлах байранд ирсэн байна.

Тэмцээнд Монголын их дээд сургуулиуд болон Говьсүмбэр аймгийн нийлсэн 11 баг тамирчид энэ удаагийн тэмцээнд өрсөлдөж байна.  Тоглолт нь тойргийн зарчимаар нийт 4 өдрийн 110 тоглолт зохиогдохоос нэг баг 20 тоглолт хийх юм.

Оролцож буй багууд:

  1. МУИС Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургууль “Монгол Робот”
  2. МУИС Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль
  3. МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
  4. ШУТИС-ийн Механик тээврийн сургууль “ТАНАН”
  5. ШУТИС-ийн Механик тээврийн сургууль
  6. ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль “ТЕЛЕКОМ МОНГОЛИЯ-1”
  7. ШУТИС-ийн Мэдээлэл холбооны Технологийн сургууль “ТЕЛЕКОМ МОНГОЛИЯ-2”
  8. ШУТИС-ийн Үйлдвэрлэл Технологийн сургууль
  9. Үндэсний техникийн дээд сургууль
  10. Улаанбаатар их сургууль “ОМЕГА”
  11. Говьсүмбэр аймгийн Политехник коллеж ЭЛЕКТРОН ЖААЛ /11 дугаартай баг/

“Электрон жаал” баг 04 сарын 10-нд эхний тоглолтоо хийсэн.

Тоглолт:                       

  ТОГЛОЛТ 1 ТОГЛОЛТ 2 ТОГЛОЛТ 3 ТОГЛОЛТ 4 ТОГЛОЛТ 5
Багууд МУИС-2 Э-ЖААЛ МУИС-1 Э-ЖААЛ Үндэсний дээд сургууль Э-ЖААЛ Э-ЖААЛ МУИС-3 Э-Жаал ШУТИС
Оноо 2 5 5 1 2 6 4 3 8 6

 maxresdefault0302 11157186_10202850497383034_2143215425_o11171408_10202850497703042_688487324_o11179855_10202850496263006_1113312546_o11179865_10202850535663991_1413477606_o11180466_10202850535543988_201993646_o11183030_10202850497343033_665397797_o6516813213

1 Хариулт
  1. GERELTSETSEG
    GERELTSETSEG says:

    МАНАЙХАН ҮНЭХЭЭР МУНДАГ ШҮҮ. БАГИЙН БҮХ ГИШҮҮДЭД АМЖИЛТ ХҮСЬЕ. ОРОСОО БАГШДАА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ. ТА НАР ЧАДСААН.

    Reply

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>