10608639_10153339983220320_8991045132897744085_o

АНУ-ын элчин сайд, Мянганы Сорилтын Сангийн Ерөнхийлөгч, МСС-ийн Дэд ерөнхийлөгч нар төслийн үр дүнтэй танилцав.

АНУ-ын элчин сайд хатагтай Piper Anne Wind Campbell, Мянганы Сорилтын Сангийн Ерөнхийлөгч хатагтай Dana J.Hyde, Дэд ерөнхийлөгч хатагтай Faterna Z.Sumar тэргүүтэй төслийн багийн төлөөлөгч нар 5-р сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймагт хэрэгжүүлсэн МБС-ын төслийн үр дүнтэй танилцав. Тус төслийн хүрээнд байгуулагдсан Уул уурхайн жишиг сургууль, Говьсүмбэр Политехник коллежийн техникийн лаборатори, дадлагын газар, техник хэрэгслэл, тоног төхөөрөмжийн ашиглалт болон төслийн үйл ажиллагааны үр дүнд бүрдсэн чадварлаг багш нарын сургалтын үйл ажиллагааны хүрээнд суралцагчдад эзэмшүүлж байгаа мэргэжлийн ур чадварыг өндөрөөр үнэллээ.
Энэ өдөртэй давхацан нэг сайхан мэдээ нь УИХ-ын даргын нэрэмжит улсын “Мини робот”-ын тэмцээнд 60 их дээд сургуулиас цагаан зураас мэдрэгч роботын төрөлд 1-р байр , шулуун замын роботын төрөлд 2, 3-р байр эзэлсэн бахдам амжилт үзүүллээ. Энэ нь тус төслийн үр дүнг илтгэн харуулсан сайхан шалгуур үзүүлэлт боллоо.

10608639_10153339983220320_8991045132897744085_o 11042687_10153339980845320_856880525689997394_o 11212693_10153339981795320_5236471239048554121_o 11312633_10153339982300320_7551436373163105530_o 11312812_10153339980200320_7928544360005951554_o

0 Хариулт

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>