www.miningtvet.gs.gov.mn сайтыг дэмжээрэй

9.6. Томилолтын зардал

E-mail Print PDF

9.6.1.Тогтмол ажлын байрнаас хөндийрч тодорхой учир шалтгааны улмаас томилолтоор явсан ажилтанд зарцуулсан зардлыг байгууллага төлдөг. Томилолтыг захирлын урьдчилан зөвшөөрсний үндсэн дээр үйлддэг.

9.6.2. Томилолтоор явж байгаа ажилтны аяллын удирдамж, төлөвлөгөөний зохицуулалтыг Хүний нөөцийн ажилтан захирлын шийдвэрийн дагуу хийх ба баталсан цохолтын дагуу хоол, унаа, буудал зэрэг аяллын бодит зардлуудыг байгууллагаас санхүүжүүлнэ.

Байгууллагаас санхүүжүүлдэг зардалд багтах зардлын зүйлчлэл:

· Агаарын болон төмөр замын тасалгаат болон хамгийн хямд зэрэглэлээрх үнэ хөлс

· Машин түрээслэх үнэ

· Онгоцонд суух, нисэхийн автобусны үйлчилгээний хөлс, хуурай замын аяллын бусад нийтийн тээврийн үнэ өртөг

· Хэрэв хямд нийтийн тээвэр хэрэглэх боломжгүй нөхцөлд такси, хувийн машиныг ашигласан зардал

· Хямд болон дунд зэрэглэлийн зочид буудал, буурчийн газар, дүйцэхүйц өрөө тасалгааны үнэ өртөг

· Цайны мөнгө /Нийтийн хоолны зардлын 15%, такси хөлсний унаанд зарцуулсан зардлын 10%-аас хэтрэхгүй байна/

· Албаны зориулалтаар зайлшгүй хэрэглэсэн утсан харилцаа, факстай дүйцэхүйц үнэ.

· Өдөр бүр хувийн шугамаар нэг удаа ярих үнэ.

9.6.3. Томилолтоор яваа ажилтан хувийн гар утас, нэрийн хуудсаа ашиглах боломжтой. Томилолтын үеэр тухайн ажилтан осолд орвол болсон явдлын талаар шууд удирдлагадаа мэдээлэх ба урьдчилж зөвшөөрөл аваагүй тохиолдолд хувийн шалтгаанаар өөрийн унаагаа ашиглах, унаа тэрэг түрээсэлж хөлслөхийг зөвшөөрөхгүй.

 

You are here Home