www.miningtvet.gs.gov.mn сайтыг дэмжээрэй

7.2. Ээлжийн амралт

E-mail Print PDF

7.2.1. Хөдөлмөрийн хууль, Боловсролын тухай хуулийн дагуу ээлжийн амралтыг багш, ажилтанд биеэр эдлүүлнэ.

Нэмэлт: Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл

79.1. Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.

79.2. Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

79.3. 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.

79.4. Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно.

79.5. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно.

79.5.1. 6-10 жилд ажлын 3 өдөр

79.5.2. 11-15 жилд ажлын 5 өдөр

79.5.3. 16-20 жилд ажлын 7 өдөр

79.5.4. 21-25 жилд ажлын 9 өдөр

79.5.5. 26-31 жилд ажлын 11 өдөр

79.5.6. 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр

79.6. Хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд үндсэн амралт дээр нь дор дурьдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно.

79.6.1. 6-10 жилд ажлын 5 өдөр

79.6.2. 11-15 жилд ажлын 7 өдөр

79.6.3. 16-20 жилд ажлын 9 өдөр

79.6.4. 21-25 жилд ажлын 12 өдөр

79.6.5. 26-31 жилд ажлын 15 өдөр

79.6.6. 32, түүнээс дээш жилд ажлын 18 өдөр

Боловсролын тухай хууль:

43.1.2. Багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2 дугаар заалтаар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5, 79.6-д заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан бусад нэмэгдэл амралт дээрх албан тушаалтанд хамаарахгүй;

7.2.2. Эрх бүхий үндсэн ажилтны ангилалд багтаж ажилд орсон ажилтан хуваарийн дагуу ээлжийн амралтыг эдэлж эхэлдэг. Туршилтын хугацаа дууссан ажилтнууд тухайн хугацаанд ажилласан хугацааны амралтыг амралтын өдөрт оруулан тооцож амралтаа эдлэх эрхтэй. Амралтаа авахын тулд ажилтнууд удирдлагаасаа урьдчилан зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

7.2.3. Ажилтанд ээлжийн амралтыг эдлэх үед олгох олговрыг бодох хугацаанаас өмнөх 10 сарын хөдөлмөрийн хөлсийг, ажилласан хоногт хувааж хоногт ногдох тэтгэмжийг олж амрах хоногоор үржүүлэн олгоно.

Нэмэлт: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл. Ээлжийн амралтын олговор.

55.1. Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно.

55.2. Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.

 

You are here Home