www.miningtvet.gs.gov.mn сайтыг дэмжээрэй

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам

E-mail Print PDF

Говьсүмбэр аймаг дахь

Уул уурхайн жишиг сургууль

Политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам

Нэг. Зорилго.

1.1 Энэхүү журмын гол зорилго нь тус коллежид ажиллаж буй багш, ажилтан, оюутан, суралцагчид Монгол Улсын ХАБЭА-н хууль, дүрэм, журам, заавар, стандартууд, байгууллагын дотоод дүрэм, журам болон аюулгүй ажиллагааны шаардлага, нормативыг чанд мөрдөн ажиллах, ослоос урьдчилан сэргийлэх, аваарь осолгүй орчин бүрдүүлж ажиллахад оршино.

Хоёр. Хамрах хүрээ, хяналт

2.1. Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн багш, ажилтан, оюутан, суралцагчид нийтээр дагаж мөрдөнө.

2.2. Багш, ажилтан, оюутан, суралцагчид ХАБЭАхуйн журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэх ба хэрэгжилтэнд харъяалах албадын дарга, салбарын эрхлэгч нар хяналт тавьж ажиллана. Ямар нэгэн аваарь осол гарах магадлал, нөхцөл бий болсон, аюул илэрсэн тохиолдолд ажлыг шууд зогсоож нэн даруй урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, ХАБЭА-ын менежер, харъяалах дээд удирдлагад яаралтай мэдэгдэнэ.

2.3. Зөрчлийг нуун дарагдуулсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно.

Гурав: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтлэг зарчим

3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа

3.1 Лаборатори, мастерын газар, дасгалын талбай, үйлдвэр-сургалтын дадлагын полигон, уурхай, аж ахуйн газарт дадлага удирдаж байгаа багш, ажилтан, дадлага хийж буй оюутан, суралцагчид хөдөлмөрийн аюулгүй байдлын (ХАБ-ын) дүрэмт хувцас, хувийн хамгаалах хэрэгслүүдийг (каск, ажлын хувцас, бээлий, хамгаалах нүдний шил) дүрэм, журмын дагуу бүрэн зөв өмсөж хэрэглэнэ.

3.2 Багш, ажилтнууд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн үйл ажиллагаа, хуваарьт ажлын дагуу, оюутан, суралцагчид үйлдвэр сургалтын дадлагын график төлөвлөгөө, үйлдвэр, сургалтын дадлагын удирдамжийн хүрээнд өгөгдсөн ажил, үүргийг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах.

3.3 Ажил, дадлага сургалт эхлэхийн өмнө багш, ажилтан, оюутан, суралцагчид өгөгдсөн ажлын даалгавар, удирдамжийн дагуу дадлага удирдагч багш, ажилтан хөдөлмөрийн хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг оюутан, суралцагчдад өгч, журнал дээр гарын үсэг зуруулан өгсөн мэдээллийг дахин нягталж ажилд гарна.

3.4 Дадлага, лабораторийн ажил удирдагч багш, ажилтан ажил эхлэхийн өмнө тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг заавал шалгана.

3.5 Машин механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд тогтмол хийж байна.

3.6 Тос тосолгооны материал нэвчсэн, шатдаг хог хаягдлыг ШАТАХ ЗУУХ тэмдэг бүхий зориулалтын саванд хийнэ.

3.7 Цахилгааны щитийг дур мэдэнавтомат, пускательоролдох, тоног төхөөрөмж залгаж холбохыг хориглох ба зөвхөн удирдлагын зөвшөөрлөөр томилогдсон мэргэжлийн ажилтанцахилгааны инженер, цахилгаанчин цахилгааны ажлыг гүйцэтгэнэ. Цахилгааны засвар үйлчилгээний ажлыг хийж байгаа үед хүчдэлийг бүрэн салгасны дараа цахилгаан щит болон цахилгаан тоног төхөөрөмжийн гар болон алсын удирдлага дээр Бүү залга, хүн ажиллаж байна, ЗАЛГАЖ БОЛОХГҮЙ ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА гэсэн хориглосон плакат, тэмдэглэгээ өлгөнө.

3.8 Цахилгааны щитэнд “АНХААР ӨНДӨР ХҮЧДЭЛ” гэсэн анхааруулсан зурагт үзүүлэн, тэмдэглэгээ байрлуулах ба бүх ажилчид цахилгаан хүчдэлд нэрвэгдэхээс урдчилан сэргийлж, анхааралтай ажиллана.

3.9 Суурь машин дээр ажиллах, гагнуурын ажил хийх үед хамгаалалтын баг болон хамгаалалтын нүдний шилийг заавал хэрэглэнэ.

3.10 Ажил дууссаны дараа тоноглолоо бүрэн зогсоож, хүчдэлээс нь бүрэн чөлөөлсний дараа ажлын байраа цэвэрлэж, хэрэглэсэн ба илүү гарсан материалыг эмх цэгцтэй зориулалтын талбайд хураана.

3.11 Сургуулийн байр, техникийн суурь лаборатори, дадлагын газар, дасгалын талбай, дотуур байрны галын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагад нийцсэн галын анхан шатны багаж хэрэгсэл (галын хор, элстэй хайрцаг, хувин г.м) эмнэлгийн анхны тусламжийн эмийн сангаар хангагдсан байх бөгөөд эдгээрийг зөвхөн шаардлагатай онцгой тохиолдолд ашиглана. Эмийн сангийн эм, холбогдох материалын ашиглалтын хугацааг сар бүрийн 20-нд шалгаж, шинэчлэнэ.

3.12 Галын аюулаас урьдчилан сэргийлэх, бусдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс Сургуулийн байр, техникийн суурь лаборатори, дадлагын газар, дасгалын талбай, оюутны дотуур байр, нийтийн бие засах, үйлчилгээний газарт тамхи татахыг хориглох бөгөөд тамхийг зөвхөн тухайн объектуудаас 40 м хол зайд эсвэл, зөвшөөрөгдсөн цэгт очиж татна.

3.13 Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх дохио өгсөн, онцгой байдал үүссэн үед “ЦУГЛАХ ЦЭГ” гэсэн таних тэмдэг бүхий байрлалд цугларна. “ЦУГЛАХ ЦЭГ”-ийг сургуулийн захиргаанаас тогтоож хүн бүхэнд мэдэгдэж мэдээлсэн байна.

3.14 Сургуулийн байр, техникийн суурь лаборатори, дадлагын газар, дасгалын талбай, анги, танхимд хэрэглэгдэж буй тоног төхөөрөмжийн гадаргуу дээр хариуцан ажиллуулж буй тухайн багшийн зурагт танилцуулга, мэдээлэл, бусад этгээдүүд ашиглахгүй байх санамж бүхий мэдэгдэх хуудас байрлуулсан байна.

4. Цагийн хуваарийг мөрдөх

4.1. Политехник коллежийн дүрэмд заасны дагуу ажил, амралтын цагийн хуваарийг мөрдлөг болгоно.

5. Харуул хамгаалалт

5.1. Политехник коллежийн сахилга бат, аюулгүй байдал, хамгаалалтыг ханган ажиллах эргүүлийн хуваарь гарган мөрдөж ажиллана.

5.2. Харуул нь ээлжинд гарахаас өмнө ХАБЭА-н зааврын шаардлагад нийцүүлэн хувцаслаж бэлтгэсэн байна. (4-өөс доошгүй цаг унтаж, амрах, сайн хооллох сэтгэл санаа тайван байх) архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байна

5.3. Ажил, үүрэг гүйцэтгэсэн хугацаанд гарсан аливаа өөрчлөлт, зөрчлийн талаар ажлын журналд тэмдэглэж дараагийн ээлжийн харуулд танилцуулах, үүрэг гүйцэтгэх хугацаанд эрсдэл бүхий нөхцөл үүссэн тохиолдолд зохих арга хэмжээг авч хариуцсан ажилтан, албаны дарга, сургуулийн удирдлага, холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэнэ.

5.4. Анги, лаборатори, өрөө, заал, граж, сургалтын байрны цонх, хаалга, хамгаалах хэрэгслийг шалган хариуцсан хүнээс түлхүүрийг авна. Мөн бүрэн бүтэн байдлыг шалгуулан түлхүүрийг хүлээлгэн өгч байна.

5.5. Үйлчилгээний ажилтнууд ажилд хяналт тавьж, эвдэрч хэмхэрсэн эд зүйл, техник, хэрэгсэл гарвал засуулж янзлах талаар холбогдох хүмүүст мэдэгдэнэ.

6. Эрүүл ахуй

6.1. “Хогийг хогийн саванд гэсэн зарчмаар ажиллах.

6.2. Тамхи татах цэгт тамхи татах, татсан тамхины иш, хаягдал хайрцгийг зориулалтын тэмдэглэгээ бүхий саванд хийж байх.

6.3. Ил задгай, гадна талбайд шүлс, цэрээ хаяхгүй байх.

6.4. Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн хоол хүнсэнд хэрэглэх.

7. Хориглох зүйл

7.1. Гагнуур, токарь, механик, хөдөлгүүрийн лаборатори, машин механизм дээр ажиллаж байх үед эмэгтэй багш, оюутан, суралцагчид үсийг задгай тавихгүй, зориулалтын алчуур, боолтоор битүү боож уясан байна. Мөн тухайн багш, оюутан, суралцагчийн үс хэт урт, хүзүү, чихнээс 3 см ил тохиолдолд битүү алчуур, хамгаалалтын боолт хийсэн байна.

7.2. Гагнуурын ажил хийх үед ил гал гаргахыг хатуу хориглоно.

7.3. Суурь машин ажиллаж байх үед тухайн ажилуулж буй хүнээс бусад хүмүүс заагдсан аюулгүйн шар бүсээс дотогш байрлахыг хатуу хориглоно.

7.4. Машин механизм, багаж хэрэгсэл ажиллаж байх үед хөрөө, шүд, эргэх эд ангид ойртох, хориотой хөдөлгөөн, үйлдэл хийхийг хориглоно.

7.5. Суурь машины хутга, хөрөө, эргэлдэх механизмыг төмөр, модоор зогсоохыг хориглоно.

7.6. Бороо, цас орж байгаа үед гадаа цахилгаан тоног төхөөрөмж ажиллуулах ажил үйчилгээ хийхийг хатуу хориглоно.

7.7. Тоосноос хамгаалах хошуувч, маскыг агаар муутай орчинд хэрэглэхийг хориглоно.

7.8. Ил талбай, ажлын байранд машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бараа материалуудыг зориулалтын бус газар эмх цэгцгүй буулгах, хураах, байрлуулахыг хориглоно.

7.9. Ажлын талбарт байгаа нүх, шуудуунд хамгаалалтын тууз хийж хориглосон болон анхааруулсан зурагт үзүүлэн /плакат/, тэмдэглэгээг хүний нүдэнд харагдах газарт байрлуулах ба барилгын талбайн ухсан нүх шуудууны дээгүүр харайж гарахыг хориглоно.

7.10. Ажлын байранд согтуу ирэх ба согтууруулах ундаа мансууруулах зүйл хэрэглэхийг хатуу хориглоно.

7.11. Ажлын цагаар ажлын байран дээр өөр хоорондоо муудалцах, зодолдохыг хатуу хориглоно.

7.12. Лаборатори, мастерын газар, дадлагын газар, дасгалын талбай, уурхай, аж ахуйн газарт ХАБ-н дүрэмт хувцас, хамгаалах хэрэгсэлгүй ажил, сургалтын дадлага явуулахыг хатуу хориглоно.

7.13. Тоног төхөөрөмжийг багшийн зааварчилгаагүй ажиллуулахыг хатуу хориглоно.

7.14. Лаборатори, дадлагын газарт удирдлага, багш, зочид хамгаалах хувцас хэрэгсэлгүй орохыг хатуу хориглоно.

7.15. Байгаль орчин болон бусдын эрүүл ахуйг хангах үүднээс ажлын талбайд ил задгай бие засахгүй хориглоно.

7.16. Зориулалтын бие засах газарт бие засахдаа жорлонгийн тавцан дээр гуталтай гарч, ашиглалтын бус байрлалаар бие засахыг хатуу хориглоно.

Дөрөв: Журам зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага

4.1 Багш, ажилтан, оюутан, суралцагчид энэхүү журмын хориглох заалт зааварчилгааг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, зохих ёсны торгууль ногдуулна.

 

You are here Home